Монгол улсын анхны Хүндийн өргөлтийн тамирчин, Спортын мастер Б.Батцэцэгийн нэрэмжит мастер ангиллын эрэгтэйчүүдийн 11, эмэгтэйчүүдийн 2 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж манай аймгийн 4 тамирчин хүч сорилоо. Тэмцээний 61кг жинд Д.Алтандөл алт, 67кг жинд Х.Чинзориг алт, 73 кг жинд С.Батжаргал алт, 89кг жинд Б.Дэмбэрэлдорж алтан медаль тус тус хүртсэн байна. Баг тамирчдадаа баяр хүргэе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.