Мэдээ

А.БАТЦЭЦЭГ ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ТИВДЭЭ ҮЗҮҮРЛЭВ


🤼‍♂️Казакстаны Алматы хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг Монголын бөхчүүдээс Алматыгаас гурав дахь мөнгөн🥈медалийг хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Кыргызстаны Назира Марсбек Кызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдсан. Хагас шигшээд эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн Ансутай дахин учраа таарч даагаа нэхэж чадсангүй, 0:3-аар дийлдэв.
Сонирхуулахад А.Батцэцэг 2018 онд Бишкект Азийн аваргад анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн бол 2019 онд Шианьд, 2020 онд Шинэ Делид, энэ жил Алматыд тус бүр мөнгөн медаль энгэртээ гялалзуулаад байна. Шар тивийн 4 дэх медалиа хүртсэн нутгийн бүсгүйдээ спортын өндөр амжилт хүсье. Мөн тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж танд талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.