Монголын хүүхдийн спортын VIII наадмын зууны төрлийн шигшээ тэмцээн “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус наадамд манай аймаг спортын 20 төрөлд 24 дагсалжуулагч, 220 тамирчин оролцож 11 алт, 10 мөнгө, 15 хүрэл нийт 36 медаль хүртэж багийн нэгдсэн дүнгээр 4 дүгээр байрт шалгарлаа 





Наадамд оролцсон баг тамирчдыг дэмжиж тусалсан аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсролын газар, Спорт холбоод, дасгалжуулагч багш нар болон эцэг эхчүүд, тамирчдын аюулгүй байдлыг ханган ажилласан жолооч нартаа талархал илэрхийлье 





Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.