Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ НААДАМД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадмын шигшээ тэмцээн Улаанбаатар хот, Баянхонгор аймагт 2025 оны 09 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд спортын 28 төрлөөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд манай аймаг спортын 17 төрөлд 172 тамирчин оролцож нийт 8 алт, 11 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар 21 аймгаас 4 дүгээр байрт шалгарлаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 4 төрөлд нийт 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж 2 дугаар байрт шалгарлаа.
Тус наадамд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг даргын тамгын газар, спортын холбоод, клубүүд, эцэг эхчүүд болон тамирчид багш дасгалжуулагчдадаа баярлаж талархсанаа илэрхийлье 🙌💪👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.