Жил бүр улалмжлал болгон зохион байгуулагддаг Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулан “Алтан соёмбо” гардуулах ёслолын ажиллалааг зохион байгууллаа. Энэ жил спортын салбар нь
Олон улсын 20 удаагийн тэмцээнд 49 тамирчин оролцож 33 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль,
Өсвөрийн 35 удаагийн УАШТэмцээнд 651 тамирчин оролцож 60 алт, 46 мөнгө, 51 хүрэл медаль
Залуучууд, насанд хүрэгчид, ахмадын 20 удаагийн УАШТэмцээнд 371 тамирчин оролцож 21 алт, 22 мөнгө, 23 хүрэл медаль
Монголын хүүхдийн спортын өвөл, зуны VIII наадамд 18 алт, 14 мөнгө, 20 хүрэл медаль хүртэж 21 аймгаас 4-р байранд, Монголын бүх ард түмний спортын XVI наадамд 12 алт, 12 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж 21 аймгаас 4-р байранд шалгарсан.
2025 онд спортын холбоо, клубүүдтэй хамтран 72 удаагийн уралдаан тэмцээн зохион байгуулан 15279 тамирчин хамруулан 2025 онд амжилтаараа тэргүүлсэн шилдгүүдээ тодрууллаа.
“Шилдэг биеийн тамир, спортын хамтлаг”
Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн биеийн тамир, спортын хамтлаг
• 2025 онд "Соёмбо" фитнес клубыг нээж тус клуб нь 2 багш дасгалжуулагчтай ажиллаж, багш ажилчдынхаа дунд "Эрүүл жин хасах" 21 хоногийн уралдаан, "Соёмбо лиг-2025" 2 сарын аян, Волейбол, софт волейболын тэмцээн, ББЧТТСорилыг нийт 119 багш, ажилчдаас хавар, намар тогтмол авч жингийн илүүдэлтэй багш ажилчдадаа түлхүү анхаарч 7 хоног бүрийн 2, 5 дахь өдөр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлсэн байна.
“Шилдэг спортын холбоо, клуб”
Хөлбөмбөгийн холбоо
• Монголын хүүхдийн спортын VIII наадамд Хөлбөмбөгийн охид багийн спортын төрөлд анх удаа мөнгөн медаль, Монголын бүх ард түмний наадмын футзалын төрөлд мөн анх удаа мөнгөн медаль, футзалын 15 насны охидын УАШТ-ээс хүрэл, “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн УАШТ охидын баг мөнгөн медаль хүртсэн амжилтаар
“Шилдэг биеийн тамирын багш”
Сэрээнэндэжид Цогтбаяр /Бүрд сум/
• Бэлтгэсэн шавь нар нь чөлөөт бөхийн төрөлд УАШТ-ээс 1 алт, “Алдрын цом” тэмцээнээс алт, мөнгө, “Залгамжлагч” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, Модон барилдааны төрөлд УАШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл, багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтаар
“Шилдэг ахмад тамирчин”
Ханд Чинзориг /хүндийн өргөлт/
• Мастер ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, БНХАУ-ын Тайвань улсын шинэ Тайбэйд зохион байгуулагдсан “Мастеруудын олимп” тэмцээний 73 кг жинд алтан медаль хүртсэн амжилтаар
“Шилдэг дасгалжуулагч”
Баяртогтох Очир /жүдо бөх/
• Дасгалжуулсан тамирчид нь Азийн III наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, Монголын хүүхдийн спортын VIII наадмын самбо бөхийн төрөлд 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл, жүдо бөхийн төрөлд 1 алт, Хангайн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа 1-р байр, Самбо бөхийн УАШТ-ээс багийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтаар
“Шилдэг паралимпын тамирчин”
Бямбасүрэн Буянтогтох
• Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын алт, Рафа бочи УАШТ мөнгө, Тусгай олимпын өвлийн наадмаас алт, хүрэл, медаль хүртсэн амжилтаар
“Шилдэг өсвөр үеийн тамирчин”
Улаанхүү Нарантунгалаг /Модон барилдаан/
• Модон барилдааны өсвөр үеийн УАШТ-ээс алт, Монголын хүүхдийн спортын VIII наадмын алт, Модон барилдааны ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар
“Шилдэг залуу тамирчин”
Энхтайван Ананд /Таеквондо/
• Монголын хүүхдийн спортын VIII наадмын алт, Олон улсын хүүхдийн 8-р наадмын алт, хос болон холимог багийн тулааны ДАШТ хосын төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтаар
“Шилдэг-ийн шилдэг тамирчин”
Хадбаатар Буянжаргал /жүдо/
• Азийн III наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль, жүдо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алт, самбо бөхийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарлаа. Шилдгүүддээ баяр хүргэе 


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.