Мэдээ

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДМЫН ӨВЛИЙН ТӨРӨЛД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын VIII наадмын өвлийн спортын төрлийн тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд манай аймгаас Мөсний сурын харваанд аймгийн цэцэн, спортын мастер М.Батлут ахлагчтай 11 тамирчин, Мөсний шагайн харваанд аймгийн хошой мэргэн Х.Шаарийхүү ахлагчтай 10 тамирчин амжилттай оролцож тус наадмын өвлийн шигшээ тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Аймгийнхаа нэрийг гаргаж амжилттай оролцсон баг тамирчдадаа халуун баяр хүргэе 👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.