Мэдээ

"ЦАНАХҮҮ- 2026" УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ГУТГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

"ЦАНАХҮҮ- 2026" өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Увс аймгийн Баруунтуруун суманд 2026 оны 02 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 14 багийн 100 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн Н.Нандинцэцэг дасгалжуулагчтай 14 тамирчин оролцож 10 хүртлэх насны охидын 1,5 км зайн сонгомол төрөлд П.Цэнджаргал алт, 17-18 насны охидын 10 км зайн сонгомол төрөлд О.Отгонцэцэг хүрэл, 11-12 насны охидын 2 км зайн сонгомол төрөлд Б.Баярцэцэг хүрэл, 15-16 насны хөвгүүдийн 10 км зайн сонгомол төрөлд Д.Цэгмид хүрэл, 10 хүртлэх охидын 1 км зайн тэших төрөлд П.Цэнджаргал хүрэл медаль тус тус хүртэж багийн нэгдсэн дүнгээр 131 оноогоор ГУТГААР байр эзэллээ. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.