
Аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, сумдын түвшинд нийтийн биеийн тамирын ажлыг чанаржуулах зорилгоор сумдын биеийн тамир, спортын асуудал хариуцсан арга зүйчид, нийтийн биеийн тамирын (НБМ) мэргэжилтнүүдийн уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалт-хэлэлцүүлгийн үеэр сумдад салбарын статистик мэдээг нэгтгэх, биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, бодит нөхцөл байдлын талаар санал солилцож, нийтийн биеийн тамирын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах арга замын талаар санал бодлоо солоилцлоо.

Мөн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон холбогдох бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд нэг мөр ойлголттой хэрэгжүүлэх, спортын арга хэмжээний төлөвлөлт, тайлагнал, мэдээллийн чанарт анхаарах, сайн туршлага, шинэлэг хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх асуудлуудыг онцлон ярилцлаа.

Уулзалтын үр дүнд цаашид аймаг, сумдын хамтын ажиллагааг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг тогтмолжуулах, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд өргөнөөр хамруулах чиглэлээр хэрэгжүүлэх санал, зөвлөмжүүдийг нэгтгэн гаргав.

Энэхүү уулзалт-хэлэлцүүлэг нь сумдын биеийн тамир, спортын салбарын мэргэжилтнүүдийн уялдаа холбоог бэхжүүлж, орон нутагт эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.