Мэдээ

ГАР БАРИЛДААНЫ УЛСЫН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ

Гар барилдаан, гар атгалтын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулаглаа. Тус тэмцээнд манай аймгийн 11 тамирчин эрэгтэй, эмэгтэй, пара ангилалд 11 жинд оролцож:
Г. Чойжамц -75кг жинд баруун гарын төрөлд алт, зүүн гарын төрөлд мөнгө, П.Бат-Эрдэнэ -75кг жинд зүүн гарын төрөлд алт, Р.Үнэнбат -75кг жинд пара ангилалд алт, Г.Энхтөр -65кг жинд баруун гарын төрөлд хүрэл, зүүн гарын төрөлд мөнгө, Ж.Сумъяабазар -105кг жинд хүрэл, Н.Уранчимэг -65кг жинд баруун гарын төрөлд мөнгө, Х.Нархажид -65кг, 75кг жинд баруун, зүүн гарын 4 ангилалд 3 мөнгө, Гар атгалтын тэмцээнд алт, Э.Отгонжаргал -75кг жинд гар атгалтын төрөлд хүрэл,
OVER ALL - эзнээр -75кг жингийн баруун гарын ангиллын аварга Г.Чойжамц.
OVER ALL - эзнээр -75кг жингийн зүүн гарын ангиллын аварга П.Бат-Эрдэнэ.
Багийн нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэлсэн байна. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.