Мэдээ

САМБО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын өсөх идэр начин, Гавьяат дасгалжуулагч Д.Дашжамцын нэрэмжит самбо бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 02-05-ны өдрүүдэд Арвайхээр хотод зохиогдож 17 аймаг, 15 клубийн 648 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгаас 23 тамирчин оролцож, Х.БУЯНЖАРГАЛ, П.БҮЖИНЛХАМ нар Ази болон Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тус тэмцээнд манай аймгийн тамирчид ахлах насны охидын төрөлд алтан медаль 2, хүрэл медаль 1, шагналт байр 1 тус тус хүртэж, багийн дүнгээр “ДЭД” байр эзэллээ.

Ахлах насны хөвгүүдийн төрөлд шагналт байр 1, бага насны охид, хөвгүүдийн төрөлд алтан медаль 1, мөнгөн медаль 1, шагналт байрт 3 тамирчин шалгарсан амжилтаар өмнөх амжилтаа ахиуллаа.

Тус тэмцээний багийн дүнгээр:

Хөвгүүдийн ахлах насны ангилалд:

Спортын төв сургууль 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл

Сэлэнгэ аймаг 2 алт, 2 шагналт байр

Архангай аймаг 2 алт, 1 шагналт байр

Хөвгүүдийн бага насны ангилалд:

Төв аймаг 2 алт, 1 мөнгө

“Хүлэг” клуб 2 алт, 1 шагналт байр

“RESFECT” клуб 2 алт

Охидын ахлах насны ангилалд:

Спортын төв сургууль 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл

Өвөрхангай аймаг 2 алт, 1 хүрэл

Булган аймаг 1 алт, 1 хүрэл медаль

Охидын бага насны ангилалд:

“Winner клуб” 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл

Хөвсгөл аймаг 2 алт, 1 мөнгө, 2хүрэл

“Гүрү Дорж” клуб 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тус тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 20 тамирчин Филиппин улсад болох Самбо бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Грек улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхээ авлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.