Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран сумдын Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан “Бие бялдар хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил”-ыг зохион байгуулах арга зүйн сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, иргэдийн бие бялдрын түвшинг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, сорилыг нэгдсэн аргачлалын дагуу зөв зохион байгуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн онол, арга зүйн мэдлэгийг олгов. Мөн сорил авах үе шат, шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх аргачлал, аюулгүй ажиллагааны заавар, бүртгэл мэдээллийг программд шивж оруулах аргачлал зэрэг сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан ажилтнууд цаашид сум, орон нутагтаа иргэдийн дунд сорилыг зохион байгуулах, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг чанартай гүйцэтгэх чадавхтай болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтмол тодорхойлох ажлыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.