2026 оны дөрөвдүгээр сарын 17–19-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд нийт 18 багийн 250 гаруй тамирчин оролцсоноос манай аймгаас эрэгтэй, эмэгтэй бүтэн бүрэлдэхүүнтэй 26 тамирчин оролцож, ур чадвараа сорин амжилттай өрсөлдлөө.
Тэмцээний онцлох амжилтууд:
Спортын мастер Л.Болор-Од залуучууд болон өсвөрийн ангилалд хос алтан медаль хүртэж, тэмцээний шилдэг тамирчнаар шалгарлаа.
Мөн дараах тамирчид медальт байрт шалгарч, бахдам амжилт үзүүлэв. Үүнд:
- Спортын дэд мастер Х.Пүрэвжаргал, Э.Доржрагчаа, Ц.Алтанцоож, Ц.Юмчинням нар залуучуудын ангилалд алтан медаль хүртэв.
- М.Дүүрэнбаяр өсвөрийн ангилалд алтан медаль хүртлээ.
- Спортын дэд мастер Д.Пагмадулам өсвөрийн ангилалд алт, залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртэв.
- Э.Золзаяа залуучууд болон өсвөрийн ангилалд тус бүр мөнгөн медаль хүртэж, спортын дэд мастерын болзол хангажээ.
- Д.Отгонням, Д.Анударь нар өсвөрийн ангилалд мөнгөн медаль хүртсэн бол,
- Спортын дэд мастер М.Доржхандмаа залуучуудын ангилалд хүрэл, өсвөрийн ангилалд мөнгөн медаль хүртэв.
- Спортын мастер Б.Бямбатогтох залуучуудын ангилалд мөнгөн медаль хүртсэн.
- Б.Даваажаргал, Т.Эмүжин нар өсвөрийн ангилалд хүрэл медаль хүртсэн бол,
- Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш залуучуудын ангилалд хүрэл медаль хүртлээ.
Багийн дүн:
Манай баг залуучуудын ангилалд тэргүүн байр, өсвөрийн ангилалд гутгаар байрт шалгарч, багийн нийлбэр дүнгээр өндөр амжилт үзүүллээ.
Олон улсын тэмцээний эрх:
Өсвөр, залуучуудын ангилалд алтан медаль хүртсэн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
Шагнал:
Тэмцээний үеэр дасгалжуулагч, спортын мастер Б.Дэмбэрэлдорж Монголын Үндэсний Олимпын хорооны “Олимпын алдар” одонгоор шагнагдлаа.
Энэхүү тэмцээн нь залуу тамирчдын ур чадвар, бэлтгэл сургуулилтын түвшинг тодорхойлохын зэрэгцээ олон улсын тэмцээнд өрсөлдөх дараагийн үеийн тамирчдыг тодруулах чухал ач холбогдолтой байлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.