Мэдээ

БАХАРХАМ АМЖИЛТ: МОНГОЛ ДААМЧИН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний блиц төрөлд Богд сумын харьяат, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, спортын мастер Нацагийн Баярсайхан амжилттай оролцож, тэргүүн байр эзлэн “Азийн аварга” цол хүртлээ.

Тэрбээр тус тэмцээний хүрээнд өндөр ур чадвар, тоглолтын тогтвортой байдлаа харуулж, нийт 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн байна.

Энэхүү амжилт нь Монголын даамны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй төдийгүй олон улсын тавцанд монгол тамирчдын нэр хүндийг өргөж буй чухал үйл явдал боллоо.

Спортын мастер Нацагийн Баярсайханд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.