2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Алдар спорт хороонд “ИППОН ДОЖО” клубын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээн нь эрэгтэйчүүдийн 38 дахь, эмэгтэйчүүдийн 28 дахь, холимог багийн 11 дэх удаагийн тэмцээн бөгөөд энэ жил улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 40 байгууллагын 314 тамирчин оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Хангай жүдо клубийн тамирчин Хадбаатарын Буянжаргал "Алтан" медаль хүртэж, Хархорин сумын тамирчин Жадамбын Дэлгэр "Хүрэл" медалийн эзэн боллоо.
Өсвөрийн улсын
5-н удаагийн аварга, Залуучуудын АЗИЙН НААДМЫН хүрэл медальт, энэ оны насанд
хүрэгчдийн Улсын аваргын хүрэл медальт, Залуучуудын Улсын аварга Хадбаатарын
БУЯНЖАРГАЛ танд халуун баяр хүргэж, их амжилтыг хүсэн ерөөе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.