Мэдээ

ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГААС ӨВӨРХАНГАЙН ТАМИРЧИД 8 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2026 оны 05 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 89 клубийн 2144 тамирчин өрсөлдлөө.

Тус тэмцээнд Өвөрхангай аймгаас 48 тамирчин оролцож, 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. 

Охидын төрөлд:
🥇 -63 кг жинд Э.Анударь
🥇 -70 кг жинд Х.Буянжаргал
🥈 -40 кг жинд Ж.Бямбадулам
🥈 -70 кг жинд Ж.Дэлгэр
🥉 -57 кг жинд С.Энэрэл 

Хөвгүүдийн төрөлд:
🥈 -42 кг жинд Ж.Ананд
🥈 -60 кг жинд А.Анхбаяр
🥉 -73 кг жинд Т.Ууганбаяр


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.