Мэдээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Бидний тухай

Мэндчилгээ

    Өвөрхангай аймагт биеийн тамир спортын газар үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой 2021 онд тохиож байгаа билээ.
 Биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэн өргөжүүлэх, их спорт, нийтийн биеийн тамирын хөгжлийг шинэ шатанд гаргах он жилүүдэд бид бүхэн хоёргүй сэтгэлээр ажиллаж байна.
    Монгол орондоо биеийн тамир спортыг хөгжүүлэх их үйлсэд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, олимпизмыг сурталчилах үйлсэд итгэл, сэтгэл, зүтгэлээр хөдөлмөрлөж дэлхийн спортын чиг хандлага, үндэсний спортын уламжлал төвийг хадгалж биеийн тамир спортод нийцсэн чадварлаг бүхий хүнлэг энэрэнгүй тамирчид бэлтгэн гаргах нь бид бүхний зорилго болоод байна.
    Аймгийн нийт иргэд эрүүл чийрэг байхын үндэс нь биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн тэднийг спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, мөн тамирчдын амжилтыг тив дэлхийн түвшинд хүргэхийг зорилго зорилт болгон хичээн ажиллаж байна.
Биеийн тамир спортын салбарын нийт багш дасгалжуулагч, тамирчин, эрдэмтэн доктор, профессор та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн : Өвөрхангай аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Самбо бөхийн Спортын мастер, аймгийн заан, МҮОХ-ны гишүүн, "Монреаль" олимпийн зөвлөлийн дарга
Батхүүгийн Энхтөр.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.