Казакстаны Алматы хотноо зохион байгуулагдаж байгаа 2021 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ #Энхсайханы #Дэлгэрмаа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр үдээс өмнө хэсэгтээ Энэтхэгийн Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, үе тэнгийн Кыргызстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав.
Шар тивд үзүүрлэсэн залуу тамрчин Э.Дэлгэрмаа болон түүний анхны багш Өвөрхангай аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч, спортын мастер Элгелийн Баттүшиг нартаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж танд талархал илэрхийлье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.