Мэдээ

ОУХМАСТЕР Д.АМАРСАНААГИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨР ҮЕИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН "НАМРЫН ТЭРГҮҮН" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2020

        Орон нутагт хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг хамтач хүмүүжлийг төлөвшүүлэх, ахмад тамирчдаа алдаршуулж залгамж халааг бэлтгэх зорилгоор ОУХМастер Д.Амарсанаагийн нэрэмжит өсвөр үеийн хөнгөн атлетикийн "Намрын тэргүүн" шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сарын 01-02 нд #Арвайхээр суманд зохион байгууллаа.
-Тус тэмцээнд 12 багийн 162 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин 90 багц 🥇медалийн төлөө өрсөлдөлөө.
🇲🇳Монголын хөнгөн атлетикийн холбооноос 2016-2020 он хүртлэх хугацаанд дагаж мөрдөх цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу 2-р зэрэг 3, 3-р зэрэг 7, нийт 10 тамирчин зэргийн болзол биелүүллээ.
✅Багийн дүнгээр 15 хүртлэх насанд:
🥇 1-р байр: Ц.Отгонбямба багштай ЕБ-ын 1 дүгээр сургууль,
🥈 2-р байр: Д.Эрдэнэчулуун багштай Уянга сумын 1 дүгээр сургууль,
🥉3-р байр: Ж.Цэвэлдорж дасгалжуулагчтай Хархорин сум,
-17 хүртлэх насанд:
🥇 1-р байр: Ж.Цэвэлдорж дасгалжуулагчтай Хархорин сум,
🥈 2-р байр: Б.Мягмаржав багштай Уянга сумын 2-р сургууль,
🥉 3-р байр: Д.Эрдэнэчулуун багштай Уянга сумын 1 дүгээр сургуулийн багууд тус тус шалгарлаа.👏👏👏



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.