Мэдээ

ӨВӨРХАНГАЙН АЛДАРТНУУД /ЗЭВЭГИЙН ОЙДОВ/


🇲🇳Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, Өвөрхангай аймгийн БТСГазрын 80 жилийн ойг угтан “ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН” дэвжээ /Чөлөөт бөх/-нээс Өвөрхангай аймгаас төрөн гарсан бөхийн чөлөөт барилдааны олимп, дэлхийн медальт, #АЛДАРТНУУДАА цувралаар танилцуулж байна.
🎖1976 оны Монреалийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт, 1974, 1975 оны дэлхийн хошой аварга Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин #Зэвэгийн #Ойдов
XX зууны манлай тамирчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвгийн Ойдов Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1949 оны 05-р сарын 25-нд төрсөн. 1967 онд зохиогдсон идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэнээр алдарт бөх З.Ойдовын их амжилтын гараа эхэлсэн түүхтэй. Ийнхүү өсвөр үеийн улсын аварга болсон Ойдов хүү төрсөн нутаг Хархорин сумандаа барилгын ажил хийж байгаад 1969 оны 07-р сард Улаанбаатар хотыг зорьсоноор их спортын замд эргэлт буцалтгүй оржээ. 1974 онд Стамбул хотод, 1975 онд Минск хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ын жинд жил дараалан алтан медаль хүртэн Монгол улсаас дэлхийн хошой аварга болсон анхны тамирчин болсон түүхтэй. Мөн 1977 онд Лозанна хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, 1976 онд Монреаль хотноо зохион байгуулагдсан зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж гайхамшигтай амжилт үзүүлсэн манлай тамирчин юм. Зууны манлай тамирчин З.Ойдов олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалуудаас гадна тивийн болон оюутны Универсад наадам бусад олон улсын тэмцээнээс олон арван медаль хүртэж эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан энэ цагийн цуутай тамирчин юм.
Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.