Мэдээ

БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХАМТЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР



✅Нэг: Зорилго
Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний уялдаа холбоог сайжруулах, биеийн тамираар хичээллүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.
✅Хоёр: Зохион байгуулах хугацаа, тэмцээн болох газар
МУХБ, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордонд 2020 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд болно.
✅Гурав: Оролцогч багууд
Аймгийн хэмжээний Биеийн тамир, спортын хамтлагтай төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд холимог баг бүрдүүлэн оролцоно.
✅Дөрөв: Багийн мэдүүлэг ба мэдээлэл, техникийн зөвлөгөөн
4.1 Оролцогч багууд нь 11 дүгээр сарын 05-ны дотор зохион байгуулах газарт оролцох тухай батламж буюу урьдчилсан мэдүүлэг илгээх шаардлагатай.
4.2 Албан ёсны сугалааг 11 дүгээр сарын 06-ны өдөр 12.00 цагаас техникийн зөвлөгөөний үеэр зохион байгуулна.
4.3 Техникийн зөвлөгөөнд байгууллагын биеийн тамир, спорт хамтлагийн ахлагч нар оролцоно.
4.4 Техникийн зөвлөгөөний үеэр хамталгийн ахлагч нарт сургалт зохион байгуулна.
4.5 Техникийн зөвлөгөөнд ирэхдээ багууд албан ёсны тамга тэмдэг бүхий мэдүүлэгтэй, эрхийн төлбөрөө бэлнээр авч ирж сугалаанд оролцоно. Эрхийн төлбөр төлөөгүй баг сугалаанд оролцохгүй. Эрхийн төлбөр 30.000 төгрөг.
✅Тав: Тэмцээн зохион байгуулах журам
5.1 Бүх тоглолтууд 25 оноогоор 3 үе явагдана.
5.2 Зохион байгуулагчид нь байгууллагын биеийн тамир, спорт хамтлагийн бичиг баримтыг /спорт хамтлаг байгуулсан байгууллагын даргын тушаал, бусад нотлох бичиг баримт/ шалгасны үндсэн дээр тэмцээнд оролцох эрхийг олгоно.
5.3 Тэмцээнд оролцох багууд МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН САР”-ын хүрээнд бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан байх. /Сорилд хамрагдаагүй байгууллагыг тэмцээнд оролцуулахгүй/
5.4 Тэмцээнийг ОУВХ-ны тоглолтын дүрмийн дагуу МВХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу явуулна.
5.5 Аймгийн Биеийн тамир, спортын газраас томилогдсон шүүгчид тэмцээнийг шүүн явуулна.
5.5 Баг нь бүх гишүүдийнхээ эрүүл мэндийг хариуцна.
5.7 Зааварт тусгагдаагүй гарч ирсэн асуудлыг зохион байгуулах хороо өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ.
✅Зургаа: Багийн бүрэлдэхүүн
6.1 Баг тус бүр эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчинтай байна.
6.2 Үндсэн багт 6 тамирчин /Сэлгээний тоглогч/ байна.
6.3 Багийн тоглогчийн тоо хамгийн багадаа 6 байж болно.
✅Долоо: Шагнал урамшил
Эхний 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
1-р байр 300.000
2-р байр 200.000
3-р байр 150.000
Тугай байр “Зааланд тоглох эрх”
✅Лавлах утас: Тэмцээнтэй холбоотой: 94048388, ББХЧТСорилтой холбоотой: 89032932, Сургалттай холбоотой: 99960835
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.