Мэдээ

ӨВӨРХАНГАЙН АЛДАРТНУУД /СОЛИЙН МАГСАР/

🇲🇳Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, Өвөрхангай аймгийн БТСГазрын 80 жилийн ойг угтан “ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН” дэвжээ /Чөлөөт бөх/-нээс Өвөрхангай аймгаас төрөн гарсан чөлөөт бөхийн #АЛДАРТНУУДАА цувралаар танилцуулж байна.
🎖 Өвөрхангай аймгийн харъяат, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч #Солийн #Магсар

1943 онд Улаанбаатар хотод төрсөн. Өвөрхангай аймгийн уугуул. 1965 онд Ленинградын П.Ф.Лесгафтын нэрэмжит БТСД төгссөн. 1968, 1972, 1976 оны олимпийн дасгалжуулагч, 1972, 1976 оны олимпийн наадамд шүүг, 1992, 2004 онд олимпид Монголын багийн орлогч дарга, 1970-1977 онд ДАШТ, ДЦТ, ОУТ-д дасгалжуулагч, шүүгч, 1965-1980, 1984-1991, 1994 онд улсын шигшээ багт туслах, ахлах, ерөнхий дасгалцуулагч, Алдар, Булган нийгэмлэг, МУИС-д багш, дасгалжуулагч, 1991-1994 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2002-2004 онд үндэсний шигшээ багийн ерөнхий зөвлөхөөр ажилласан. Дасгалжуулсан баг, тамирчдаас нь Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, гавьяат дасгалжуулагч 3, гавьяат тамирчин 12, ОУХМ 35, олимпийн медальтан 6 төрөн гарч, ДАШТ-ээс онд “Афинаас Афинд” гэсэн номондоо Монголын олимпийн чөлөөт бөхийн тамирчдын ололт дутагдалд, үнэлэлт дүгнэлт өгч бусад орны баг тамирчидтай харьцуулалт хийсэн, судалгаан дээр үндэслэгдсэн түүхийн үнэт бүтээл туурвисан. Уг номондоо “Би бөхдөө хайртай, монголдоо хайртай. Миний баяр баясгалан, миний бардамнал, миний бахархал бол нэн ялангуяа миний удирдаж, дасгалжуулж байсан. 1966-1978 оны хоорондох чөлөөт бөхийн улсын шигшээ багийн хүчитнүүд <<Монгол улсын маань нэрийн хуудас>> байсан юм гэж бодохоор үнэхээр бахархалтай” гэж бичсэнээс нь харахад тухайн үеийнхээ бөхчүүдээрээ омогшин яваа алдартан билээ. 1972 онд FILA-ийн “Загалмай одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. ОУОХ, МҮОХ-ноос Монгол улсын “ХХ зууны шилдэг дасгалцуулагч”-аар өргөмжлөгдсөн.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.