Мэдээ

ӨВӨРХАНГАЙН АЛДАРТНУУД /ОЧИРЫН ЦЭРЭНДАГВА/

🇲🇳Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, Өвөрхангай аймгийн БТСГазрын 80 жилийн ойг угтан “ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН” дэвжээ /Чөлөөт бөх/-нээс Өвөрхангай аймгаас төрөн гарсан чөлөөт бөхийн #АЛДАРТНУУДАА цувралаар танилцуулж байна.
🎖 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч #Очирын #Цэрэндагва /1961-2004/

1941 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийд суманд төрсөн. 1961 онд УБТЗ-н техникум, 1975 онд УБДС-ийн БТФ, 1961-1962 онд Болгарт дасгалжуулагчийн курс төгссөн. 1964, 1968, 1972 оны олимпийн наадамд шүүгч, 1963-1973 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллассан. Баг, тамирчид нь олимпийн наадмаас 1 мөнгө, 3 хүрэл, ДАШТ-нээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. 1977 оноос Пионерийн ордонд, 1990 оноос “Арслан-F” бөхийн клубт дасгалжуулагчаар ажилласан. 1962 онд улсын шүүгч, 1995 онд Олон улсын шүүгч, 1968 онд олон улсын шилэгдмэл шүүгч, 1995 онд Олон улсын бөх сонирхогчдын дасгалжуулагчидад олгодог “мөнгөн” медаль, “Алтан” одонтой. Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор 2 удаа шагнагдсан. Олимп, дэлхий, тивийн хэмжээнд өрсөлдөх ур чадвартай үе үеийн олон арван алдарт тамирчдыг төрүүлэн гаргасан бөхийн чөлөөт барилдааны загалмайлсан эцэг юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.