Мэдээ

ЭМГЭНЭЛ

ӨВӨРХАНГАЙ ГУЧИН СУМЫН УУГУУЛ АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ШАРЫНХАН ОВОГТОЙ

Д.Аюушжав нь 1937 оны гар үхэр жил Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын нутаг Ар-агуйн голын доод захын “Улаан-эрэг” гэдэг газарт ард Дарьюндэнгийн анхны хүү болон мэндэлсэн.
1950 онд Гучин ус сумын бага сургуульд суралцаж 5 дугаар ангийг ОНЦ дүнтэй төгсөөд, хөдөө аав ээжийн хамт мал маллаж байсан.
Д.Аюушжав нь хүүхэд байхаасаа спортод сонирхолтой байсан бөгөөд үндэсний бөхөөр 20 гаруй жил барилдахдаа:
 1958 онд анх 030 дугаар ангийн баяр наадамд 1 түрүү
 1961 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд 1 түрүү
Аймгийнхаа баяр наадамд:
 Шөвгийн дөрөвт 2 удаа
 Дунд шөвөгт 8 удаа
 Шөвгийн наймд 8 удаа
 1965 онд аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн “Арслан цол “ хүртсэн.
 1967 онд үзүүрлэж байсан.
Тэрбээр тээврийн байгууллагт 30 гаруй жил ажиллахдаа орон нутгийн хэрэгцээт тээврийн үүрэгт ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ ЕБ-ын эчнээ сургалтанд суралцаж 1978 онд ЕБ-ын бүрэн дунд боловсролыг эзэмшин, жолоочийн 2 дугаар зэргийн дамжаанд сууж төгссөн. Улс эх орондоо амжилттай үр бүтээлтэй ажиллаж байгаад 55 настай тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш өөрийн уугуул Гучин ус сумын нутаг Сур цохион аман ус хэмээх газарт мал маллаж байсан.
Эртэч, хөдөлмөрч, малч ухаанаараа нутан усандаа хүндлэгддэг байсан.
2017 оноос Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд эхнэр , охины хамт амьдарч байгаад 2021 оны 5 дугаар сарын 28 ны өдөр 85 насандаа хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Түүний
 Үнэнч шударга
 Хөдөлмөрч хичээнгүй
 Нямбай
 Хүнд тусчхан
 Ажлыг эхлүүлж түүүнийгээ үр бүтээлтэйгээр чанартай хийдэг
 Хийж байгаа ажил бүртээ чин сэтгэлээ шингээж чаддаг байсан
эрхэм зан чанар үр хүүхэд, төрөл төрөгсөд, ач зээ бөх сонирхогчдод үүрд дуурсагдах болно.
Түүний гэр бүл, төрөл төрсөд, үр хүүхэд, ач зээ нарт нь Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Их Монголын хүчтэн дэвжээний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.