Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 68 Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны үйл ажиллагаа эхэлсэн 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн хэмжээнд 55 байршилд 37 мянган хүн өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсээр иржээ.
Өнөөдөр Аюуш баатрын талбайд аяны үр дүнг үнэлж, идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон болон арга зүйчдийг шагнан урамшууллаа. Мөн аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал, тайвшруулах дасгал, “Өвөрхангайн магтаал”-ын аянд шинээр дэглэсэн “Дагсалын жор”-ыг бүх нийтээрээ хийж, энэ өглөөг эрч хүч дүүрэн угтаад байна.
Тус арга хэмжээнд улсын Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар энэ өдрийн турш сургалт зохион байгуулах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.