Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН 7 ДУГААР НААДМЫН АНХАН ШАТНЫ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монголын үндэсний спортын 7-р их наадмын анхан шатны шалгаруулалтын үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох баг тамирчид харваачдыг сонгох тэмцээн 2022 оны 05 сарын 21-22 нд МУ-ын гавьяат тамирчин Дархан аварга ДАШДОРЖИЙН ЦЭРЭНТОГТОХ ЫН нэрэмжит спортын ордонд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 16 сумын 22 багийн 176 харваач хамрагдан оролцлоо. Уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж оролцон баяр хүргэлээ. Тус тэмцээний үеэр Үндэсний шагайн харвааны аймгийн ГОЦ МЭРГЭН цолны болзол биелүүлсэн харваачдад зохих цол зэргийг олгож үнэмлэх энгэрийн тэмдэг малгай залаа гардуулан өгсөн бөгөөд
Аймгийн гоц мэргэний болзолийг: Арвайхээр сумын харваач Г.Цэнд-Аюуш,
Тарагт сумын харваач М.Батбаатар, Баян-Өндөр сумын харваач Д.Бум-Эрдэнэ
Аймгийн хошой мэргэний болзолийг: Арвайхээр сумын харваач В.Дониддэмбэрэл тус тус цол зэргээ гардан авлаа.
Өв Алтан аргай шагайн холбооноос монголын залуучууд холбооны тэргүүний залуу цол тэмдэгээр Баян-Өндөр сумын харваач аймгийн гоц мэргэн Д.Төмөрбаатар
Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр Хайрхандулаан сумын харваач Д.Очиржанцан
Баянгол сумын харваач Г.Баасандорж нар тус тус шагнууллаа. Тус тэмцээний цуваа харвааны төрөлд
Тэргүүн байранд Уянга сумын харваач Аймгийн гоц мэргэн Г.Уранбаатар
Дэд байранд Нарийнтээл сумын харваач Пүрэвдорж
Гутгаар байранд Богд сумын харваач Аймгийн гоц мэргэн Ц.Ганболд тус тус шалгарлаа
Багийн харвааны төрөлд Тэргүүн байранд Уянга сумын Алтан зурхай-1 аймгийн гоц мэргэн Б.Баярмагнай дарагтай баг
Дэд байранд Хархорин сумын Өвгөдийн өв-1 монгол улсын мэргэн Даажамба дарагтай баг
Гутгаар байранд Өлзийт сумын Өлзийт аймгийн гоц мэргэн Б.Баярхүү даргатай багууд тус тус шалгарлаа уг тэмцээнд оролцсон нийт харваач та бүхний минь
ОНОО МЭРГЭН
ХАРАА ХУРЦ
УУХАЙ ЦЭЭЛ байж юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.