СОФТ ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Софт волейболын УАШТэмцээн 2 өдрийн турш УБ хотноо Спортын ордны А зааланд амжилттай зохион байгуулагдаж 15 аймаг, 5 дүүргийн 68 багийн 408 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймаг 5 багийн 30 тамирчинтай оролцож 50-59 насны ангилалд мөнгө, 40-49 насны ангилалд хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо. Тэмцээний үеэр аймгийг софт волейболын холбооны тамирчин Б.Ганбаатар ММБТСХорооны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.