Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Мэдээ, мэдээлэл
Волейболын өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 06-р сарын 04-05 ны өдрүүдэд Спортын ордонд зохион байгуулагдаж 16 сумын эрэгтэй эмэгтэй 49 багийн 500 тамирчин 24 дасгалжуулагч оролцсоноос Эрэгтэй: 1-р байранд Спортын мастер С.Батболд ахлах дасгалжуулагчтай Спортын мастер Ж.Ганзориг туслах дасгалжуулагчтай Ц.Лхагвасүрэн ахлагчтай Хархорин сумын Спортын ордны дэргэдэх Хархорин ирээдүй 1-р баг, 2-р байранд Б.Алтанхуяг дасгалжуулагчтай А.Мөнгөнсоёмбо ахлагчтай тарагт сумын “Соёмбо” баг, 3-р байранд н.Гантулга дасгалжуулагчтай Б.Мөнх-эрдэнэ ахлагчтай Сант сумын баг тамирчид, Эмэгтэй: 1-р байранд Спортын мастер Ж.Эрдэнэбат дасгалжуулагчтай Б.Солонго ахлагчтай Арвайхээр сумын “Хашхан” баг 2-р байранд Ч.Ганбаатар дасгалжуулагчтай Арвайхээр хотын ЕБ-ын 4-р сургуулийн баг 3-р байранд Спортын мастер Ч.Батхорлоо ахлах дасгалжуулагчтай Ч.Батбаяр туслах дасгалжуулагчтай Х.Оюунундрал ахлагчтай “Ялалт” клуб тус тус шалгарлаа. Тэмцээний Шилдэг эрэгтэй довтлогчоор Хархорин ирээдүй багийн тоглогч Э.Төгөлдөр эмэгтэй довтлогчоор “Хашхан” багийн тоглогч Ч.Солонго Шилдэг эрэгтэй холбогчоор “Ялалт” клубын тоглогч н.Золбаяр эмэгтэй холбогчоор “Хашхан” багийн тоглогч Г.Лхамянжин эрэгтэй тэгш тоглогчоор Хархорин ирээдүй багийн тоглогч Б.Дөлгөөн эмэгтэй тэгш тоглогчоор “Ялалт” клубын тоглогч Х.Оюунундрал шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчаар Хархорин сумын Спортын ордны дэргэдэх Хархорин ирээдүй багийн дасгалжуулагч Спортын мастер С.Батболд Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар Арвайхээр хотын “Хашхан” багийн дасгалжуулагч Спортын мастер Ж.Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.