Мэдээ

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ АЯН"-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ-ЭРТЭЧ МОНГОЛ АЯН"-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд аймгийн хэмжээнд өглөө бүр алхах, дугуй унах, иог, фитнес, бассейн, заал танхим, соёлын төв, гадаа талбай, ажлын байр, бассейн гэсэн 141 байршил цэгт идэвхтэй хөдөлгөөн хийж, давхардсан тоогоор 41,401 хүн хамрагдаж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ. хүрээнд аймгийн хэмжээнд өглөө бүр алхах, дугуй унах, иог, фитнес, бассейн, заал танхим, соёлын төв, гадаа талбай, ажлын байр, бассейн гэсэн 141 байршил цэгт идэвхтэй хөдөлгөөн хийж, давхардсан тоогоор 41,401 хүн хамрагдаж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ. Аяны хүрээнд өглөөний дасгалын 68 дахь шууд дамжуулалтыг Арвайхээр сумын Аюушбаатрын талбайд зохион байгууллаа. Мөн аян үргэлжлэх хугацаанд “Өвөрхангайн магтаал” дууны ая, аялгуунд дасгалын хөдөлгөөн элементүүдийг, Монгол ардынхаа уламжлалт бүжгийн урлагийн төрөл болох “Бий биелэгээ”-д шингээн Монгол ахуй, өв соёлоороо хүн бүр бахархах сэдлийг төрүүлэн эрүүл амьдарлын хэв маягт уриалсан дасгалыг Соёл, урлагийн газар, Хөгжимт драмын театр зэрэг байгууллагуудтай хамтран гаргасан. Аяны хүрээнд дасгалын бичлэгийг СӨББ-уудад хүргүүлэн 04 дүгээр сарын 01-15-ныг дуустал хугацаанд цахимаар уралдаан зохион байгуулсан. Уралдаанд өглөөний дасгалд 48 цэцэрлэгээс 43 цэцэрлэгийн 872 ажилтан, албан хаагчид тогтмол оролцож өглөөний дасгалын мэдээнд хамрагдаж, 29 цэцэрлэгийн бичлэг ирснийг цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд хүргэсэн. Тус дасгалыг аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 28 сургуулийн 12000 гаруй сурагчид завсарлагаанаар, төрийн болон төрийн бус байгууллага, бүжгийн клубүүдийн 932 хүн ажлын байр болон гадаа талбайд хийж хэвшээд байна. Аянд идэвхтэй оролцсон сумдыг шагнаж урамшуулаа.

1-р байр Хархорин сум өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар; 2-р байр Бат-Өлзий сум өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар; 3-р байр Гучин-Ус сум өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар; Тусгай байр: Нарийнтээл, Уянга, Хайрхандулаан, Хужирт сумдыг өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар тус тус шагнаж урамшуулсан

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.