Мэдээ

ИХ МАСТЕР Г.МӨНХГАЛЫН НЭРЭМЖИТ "ӨВӨРХАНГАЙ-2022" ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ИХ МАСТЕР Г.МӨНХГАЛЫН НЭРЭМЖИТ "ӨВӨРХАНГАЙ-2022" ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Мэдээ, мэдээлэл
Их мастер Г.Мөнхгалын нэрэмжит шатрын тэмцээн Арвайхээр хотноо өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 150 гаруй шатарчин оролцож байгаагаас их мастер цолтон тав байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг илэрхийлж байна.
Монгол Улсын хэмжээнд шатрын их мастер 14 байгаагийн хоёр нь Өвөрхангай аймгийн уугуул Г.Мөнхгал, Б.Гүндаваа нар юм. 2018 онд Олон Улсын их мастер, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гүндаваагийн нэрэмжит шатрын тэмцээн Өвөрхангайд зохиогдож байсан. Энэ удаа Олон Улсын их мастер Г.Мөнхгалын нэрэмжит тэмцээн гурван өдөр үргэлжилнэ.
Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.