Мэдээ

МОНГОЛЫН "ТАМИРЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

МОНГОЛЫН "ТАМИРЧДЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Мэдээ, мэдээлэл

Монголын “Тамирчдын өдөр”, Олон улсын “Олимпийн өдөр” ийг хамтатган 2022оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 18 спортын холбоо, 5 спорт клубийн 310 тамирчин хамрагдаж 5шалгуур үзүүлэлтийн дагуу арга хэмжээг зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Спорт холбоодын төрөлд :

1-р байр О.Түвшинтөгс тэргүүнтэй Пауэрлифтинг, бодиилдинг, фитнесийн холбоо

2-р байр Г.Мөнхтөр тэргүүнтэй Таеквондогийн холбоо

3-р байр Ч.Оюунсүрэн тэргүүнтэй ММБТСХорооны Өвөрхангай аймаг дахь салбархороо

Клубийн төрөлд:

1-р байр Н.Ариунаа багштай “Мөрөөдөл спиннинг 160” клуб

2-р байр  Б.Мөнхзул багштай “Мөрөөдөл167” клуб

3-р байр Р.Амаржаргал багштай “Зөв цаг” бүжгийн клуб тус тус шалгарчөргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Арга хэмжээний үеэр 2021 онд амжилт гаргасан тамирчдад аймгийн Засаг даргынзахирамжаар мөнгөн урамшуулал олголоо.

Мөн иргэдийн дунд АХА тэмцээнийг зохион байгуулж 70 хүн оролцож тэргүүнбайр эзэлсэн хүн спорт барааны дэлгүүрээс 120.000 төгрөгний хүссэн бараагаа худалданавах эрхийн эзэн боллоо.

Тус арга хэмжээнд нийт 490 гаруй хүн хамрагдаж спорт холбоод, клубүүдийнүйл ажиллагаа, үзэсгэлэн, тараах материалтай танилцаж үе үеийн тамирчдынжагсаал, үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.