Мэдээ

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Мэдээ, мэдээлэл
Улсын баяр наадамдаа гурван удаа 4 давж Аймаг цэргийн наадамд 2 удаа түрүүлж байсан Цэргийн хурц арслан Д.Цэрэндоржийн нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах барилдаан 4-н насны ангиллаар БАЯН-ӨНДӨР суманд 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 13 сум байгууллагын 118 өсвөрийн бөхчүүд оролцож дүнгээ гаргалаа.
18 насанд: Т.Сэмжид, /Баян-Өндөр сум/
17 насанд: Т.Дэмчигдорж /Арвайхээр Авзагын хүчтэн бөхийн холбоо/
16 насанд Т.Ням-Очир /Бат-Өлзий сум/ нар насны ангилал бүрт түргүүн байр эзэлж 10 дугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулагдах Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд оролцох эрхээ авлаа.
Багийн дүнгээр:
1-р байранд Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сумын баг
2-р байранд Ц.Ганзориг дасгалжуулагчтай Арвайхээр сумын Авзагын хүчтэн бөхийн холбоо
3-р байранд Ц.Батдорж дасгалжуулагчтай Хархорин сумын баг тамирчид тус тус шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.