Мэдээ

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Мэдээ, мэдээлэл

МУ-ын Гавьяат тамирчин Д.Амарсанаагийн нэрэмжит намрын тэргүүн шалгаруулах хөнгөн атлетикийн өсвөр үеийн тэмцээнийг 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 сумын 120 тамирчин 2 насны ангиллаар өрсөлдлөж 4 төрөлтийн багийн дүнгээр:

 I байрыг Б.Мягмаржав багштай Уянга сумын ЕБ-ын 2 дугаар сургууль

II байрыг Д.Эрдэнэчулуун багштай Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

 III байрыг Б.Бямбадорж багштай Бат-Өлзий сум

Өсвөрийн багийн дүнгээр:

 I байрыг Ц.Отгонбямба багштай Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

II байрыг Б.Бямбадорж багштай Бат-Өлзий сумын ЕБСургууль

 III байрыг Б.Мягмаржав багштай Уянга сумын ЕБ-ын 2 дугаар сургуулиуд тус тус эхний байруудыг эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.