Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг угтан Арвайхээр сумын хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, урлаг спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, нийгэм дэх үүрэг оролцоог дэмжин хамтран ажиллах, спортын дур сонирхолтой болгох, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “БИД БҮГДИЙГ ЧАДНА” урлаг, спортын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг Өвөрхангай аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран 11 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сумын 13-н багийн иргэдийн дунд спортын арга хэмжээг 2 төрлөөр зохион байгуулж 48 хүн хамрагдлаа.
Даамны төрөлд 26 хүн оролцож
1-р байр Ц.Дүгэрсүрэн /6-р баг/
2-р байр Т.мягмарсүрэн /6-р баг/
3-р байр А.Цэцэгмаа /13-р баг/
Волейболын төрөлд 24 хүн оролцож
1-р байр Б.Оюундолгор ахлагчтай “Ариун мөрөөдөл” баг
2-р байр Ж.Очир ахлагчтай “Ирмүүн” баг
3-р байр Б.Чинзориг ахлагчтай “Согоотын 1-р баг” тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.