"ТҮМНИЙ МАНЛАЙ-2022" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Говь-Алтай аймгийн Алтай хотод 2022 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Түмний манлай"-2022 Үндэсний бөх, Чөлөөт бөхийн тэмцээнд 9 багийн 1200 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн үндэсний бөхийн Д. Мөнхсүлд, чөлөөт бөхийн Ц. Ганзориг дасгалжуулагчтай 21 тамирчин оролцож үндэсний бөхийн бага насны ангилалд 124 бөх 3 үе шаттай тойргоор барилдан эхний 10 байр шалгаруулж Ц. Жаргалбат 4-р байр, Б. Доржжанлав 7-р байр, чөлөөт бөхийн төрөлд 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.