Мэдээ

“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” АЯНД НЭГДЭВ

“ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” АЯНД НЭГДЭВ
Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”,“Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, мөн аймгийн Засаг даргын үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ БИЧИГ-ӨВ СОЁЛ” сэдэвт аянд нэгдэж үндэсний бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрхийг хангах чиглэлээр 14 хоногийн хугацаатай танхимын сургалтад хамрагдав. Мөн аяны хүрээнд албан өрөөний хаягийг үндэсний бичгээр хаяглаж, үндэсний бичгээр хэвлэгдэн гардаг “Хүмүн бичиг” сонинг захиалан, “Журамласан толь”, “Тунгаамал толь”, “Монгол толь”, “Чимээ” апликейшнийг бүх албан хаагчид гар утсандаа суулгаж, хэрэглэж, хэвшээд байна

Тус газрын албан хаагчдад Үндэсний бичгийн мэдлэг олгосон ЕБ-ын II сургуулийн монгол хэл, бичгийн багш нартаа талархал илэрхийлье.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.