Мэдээ

"МӨНГӨН ӨВӨЛ" СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"МӨНГӨН ӨВӨЛ" СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын 2009 оны 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвлийн спортыг хөгжүүлэх, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамт олныг цэвэр агаарт зөв боловсон амрах дадлыг бий болгох, биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” спорт өдөрлөгийн арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 14-ний Аймгийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256-р ангитай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд 15 багийн 280 гаруй иргэд хамрагдаж спортын 6 төрлөөр  хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж

Багийн нэгдсэн дүнгээр:

1-р байр: С.Буянтогтох ахлагчтай “СИОН” баг (Спортод Идэвхи Оролцоогоороо Нэгдье) 10-р цэцэрлэгийн хамт олон

2-байр: Д.Бум-Эрдэнэ ахлагчтай ЕБ-ын 5 дугаар сургуулийн хамт олон                                   

3-р байр: Ц.Батхишиг ахлагчтай Зэвсэгт хүчний 256-р ангийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн зохион байгуулах арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах саналыг хүлээн авч аймгийн Онги таац голын сав газрын захиргаа иргэдэд зөөврийн хогны саваар үйлчилгээ үзүүлж хог хаях цэгт байрлуулсан, зохион байгуулагчид болон оролцогчдыг халуун аарц, чацарганаар дайлсан Богд рестораны хамт олонд талархал илэрхийлье

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.