Мэдээ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монголын хүүхдийн спортын YII наадмын анхан шатны Чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Арвайхээр хотноо МУХБ, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордонд боллоо. Тус тэмцээнд 18 багийн 225 тамирчин охид хөвгүүдийн 35 жинд хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж дүнгээ гаргалаа.Охидын

I байр СМ Ц.Ганзориг дасгалжуулагчтай Олимп клуб

II байр с/з Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-Өлзий сум

III байр с/з Ч.Зинамэдэр дасгалжуулагчтай Баян-өндөр сум

Хөвгүүдийн

I байр см Ц.Ганзориг дасгалжуулагчтай Олимп клуб

II байр с/з С.Цогтбаяр дасгалжуулагчтай Бүрд сум

III байр с/з Д.Бадамбаяр дасгалжуулагчтай Бат-өлзий сумын баг тамирчид тус тус шалгарлаа. Тэмцээнийг аймгийн БТСГазар, Чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.