Мэдээ

ТАЕКВОНДОГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын хүүхдийн спортын YII наадмын анхан шатны Таеквондогийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны оны 02 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа. Тэмцээнд 12 байгууллагын 80 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр тэргүүн байр- П.Ээбум дасгалжуулагчтай “Шонхор” клуб,  дэд байр- Л.Очирбат дасгалжуулагчтай Хархорин сум, гутгаар байр- Ц.Бавууцэрэн дасгалжуулагчтай Хайрхандулаан сум тус тус шалгарлаа. Тус тэмцээнээс эмэгтэй -44кг Б.Буянжаргал, -49кг М.Ану, -55кг Д.Анхнысолонго, -63кг М.Билгүүнтөгс, +63кг М.Үлэмж, Эрэгтэй -48кг А.Золжаргал, -55кг Э.Ананд, -63кг Б.Анар-Уул, -73кг Н.Өлзийхишиг, +73кг Э.Цогжавхлант нар Монголын хүүхдийн спортын YII наадамд оролцох эрхээ авлаа. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.