Мэдээ

"ЛИФТЭЭР БИШ ШАТААР, МАШИНААР БИШ ЯВГАНААР" АЯНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫГ УРАМШУУЛЛАА

✔COVID-19 цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор "Дэлхийн алхалтын өдөр"-ийг улс орон даяар 10 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулж манай аймаг "Лифтээр биш шатаар - Машинаар биш явганаар" уриан дор тус аянд нэгдэн аяныг амжилттай зохион байгууллаа.
✔10 хоногийн турш цэвэр агаарт алхах, алхалтын ач тусыг байгууллага хамт олондоо сурталчилан өдөр бүр тогтмол алхаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж, аяныг амжилттай зохион байгуулсан багийн иргэд, байгууллага хамт олныг шагнаж урамшууллаа. 💪👏🤟Идэвхтэй оролцсон багийн иргэд, байгууллагууддаа талархал илэрхийлье. 👏👏👏
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.