Мэдээ

ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

🇲🇳МУ-ын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд футзалын спортыг сурталчлах, хөгжүүлэх, хичээллэгчийн тоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой #футзалын #тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газрын "Б" зааланд явагдлаа.

⚽️Тэмцээний 13-15 насанд 8 баг, насанд хүрэгчдийн ангилалд 11 баг, нийт 19 багийн 152 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
✅Тэмцээний U-15 насны ангилалд:
🥇1-р байр Э.Өсөхбаяр ахлагчтай Фалконс баг
🥈2-р байр П.Батзориг ахлагчтай Галакси баг
🥉3-р байр Я.Батбаяр ахлагчтай Хархорин Унаганууд баг





Насанд хүрэгчдийн ангилалд:
🥇1-р байр Ч.Бат-Эрдэнэ ахлагчтай Найзууд баг
🥈2-р байр Д.Цэндээхүү ахлагчтай Хархорин Унаганууд баг
🥉3-р байр Э.Сумъяа ахлагчтай Соёмбо баг





Насанд хүрэгчдийн #шилдэг тоглогчоор #Х.Луузанням /Хархорин Унаганууд баг/
#Шилдэг довтлогчоор .Түвшинсайхан /Найзууд баг/
#Шилдэг хаалгачаар .Олзбаяр /Хишигтэн баг/🇲🇳

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.