Мэдээ

ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЙМГИЙН ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны аймгийн аварга шалгаруулах барилдаан Тарагт суманд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус барилдааныг Монгол улсад орчин цагийн цэвсэгт хүчин үүсч хөгжөсний 102 жилийн ой, цэргийн баярт зориулан Тарагт сумын ЗДТГазар, “Борхойн зохио” бөхийн холбоотой хамтран Тарагт сумын ахмад сумын заан Жанчив-Одын Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулж 11 сумын 30 бөх 3 хэсэгт хуваагдан тойргоор барилдаж хэсэг тус бүрээс 4, нийт 12 бөх шигшээ барилдаанд шалгаран барилдаж дүнгээ гаргалаа. Хувийн дүнгээр:

1-р  байр Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга

2-р байр аймгийн начин Б.Гомбожав

3-р байр аймгийн начин С.Төмөрбаатар,

4-р байр аймгийн начин Л.Одбаяр нар шалгарлаа.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.