Мэдээ

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023 оны 3 дугаар сарын 25-26-ны өрдүүдэд "Хэнтий" аймгийн "Норовлин" суманд зохион байгуулагдсан "Залуучуудын улсын аварга" шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн Б.Дэмбэрэлдорж дагсалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй 40кг жинд Т.Эмүжин 3 хүрэл, эрэгтэй 40кг жинд Д.Отгонням 3 алтан, эмэгтэй 45кг жинд Н.Доржхандмаа 3 мөнгө, эмэгтэй 45кг жинд Спортын мастер О.Хишигцогзол 3 алт,  Эмэгтэй 49кг жинд А.Ариунжаргал 3 алт, Б.Оюунхорол 3 мөнгө, эмэгтэй 55кг жинд түлхэлттэй өргөлтөөр Спортын мастер Б.Янжинлхам хүрэл, О.Цогзолдулам Спортын дэд мастер цолны болзол хангасан. Мөн эрэгтэй 55кг жинд Спортын дэд мастер Б.Бямбатогтох 3 алт, Х.Мягмарнаран 1 хүрэл, эрэгтэй 61кг жинд Б.Ринчинмээдэг 1 хүрэл, эмэгтэй 71кг жинд О.Золзаяа 3 мөнгө, эрэгтэй 73кг жинд О.Мөнх-Оргил 2 мөнгө 1 хүрэл, эмэгтэй 76кг жинд Спортын мастер Л.Болортуяа 3 мөнгө, эрэгтэй 81кг жинд Х.Пүрэвжаргал 2 мөнгө 1 хүрэл, эмэгтэй +81кг жинд Б.Хонгорзул 3 хүрэл, эрэгтэй -89кг жинд Г.Очирбат 3 алтан медаль нийт 45 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байранд шалгарлаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.