Мэдээ

ТАЕКВОНДОГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Таеквондогийн 2023 оны өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Өсвөрийн ангилалд 6 тамирчин оролцож Э.Ананд 49кг алт, Э.Анар 37кг алт, Б.Алтантүлхүүр 51кг алт, П.Ану 47кг хүрэл, П.Хулан 51кг хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр Тэргүүн байр эзэлж  Б.Алтантүлхүүр Шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа. Залуучуудын зүүн Азийн наадмын сорил тэмцээнд +73кг жинд Э.Цогжавхлант, -73кг жинд Н.Өлзийхишиг, А.Золжаргал 45кг жинд тус тус эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа. Баг тамирчдадаа баяр хүргье

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.