Мэдээ

ШУГАМАН БҮЖГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн “ЦАГ ГАРГАЯ” аяны хүрээнд аймгийн иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Line Dance буюу ШУГАМАН бүжгийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд сурталчилан таниулах зорилгоор Монголын шугаман бүжгийн холбоотой хамтран “Шугаман бүжгийн сургагч багш”-ийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 8 сумын биеийн тамирын арга зүйч, спортын хамтлагийн ахлагч, СӨББ-ын арга зүйч багш, Арвайхээр сумын ахмадын багийн дарга нар 35 хүн хамрагдлаа.
Монголын шугаман бүжгийн холбооны С.Бүжмаа багшаар ахлуулсан 4 багшийг урьж Шугаман бүжгийн онол дадлагын хичээл орж шугаман бүжгийн ач холбогдлын талаар өглөөний ирсэн иргэдэд зөвлөгөө өгч бүжиг зааж сургалаа. Шугаман бүжиг өдөр бүр хийсэнээр хүн ой тогтоол сайжирна, зөнөх мартах өвчин, халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх маш их ач тустай дасгал юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.