Мэдээ

СОФТ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол” хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 04 дүгээр сарын 29-ний өдөр Арвайхээр хотноо амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг 5 насны ангилалаар зохион байгуулж нийт 36 багийн 316 тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.
65-аас дээш насны ангилалд:
• О.Долгорсүрэн ахлагчтай Хархорин сумын “Энэрэл баг”
• Д.Сүхсүрэн ахлагчтай Баруунбаян-Улаан сумын “Тэргүүн баг”
• Д.Рагчаа ахлагчтай Баянхонгор аймгийн “Гиганнт баг”
60-64 насны ангилалд:
• Д.Ганхуяг ахлагчтай Хархорин сумын “Ганган Орхон баг”
• Ц.Цогтбаатар ахлагчтай УБ хотын “ӨВ Усжуулагчдын холбоо” баг
• Б.Сайнбилэг ахлагчтай Арвайхээр сумын “Арвайхээр-5 баг”
55-59 насны ангилалд:
• Ж.Эрдэнэбат ахлагчтай Арвайхээр сумын “Арвайхээр баг”
• Б.Баттөгс ахлагчтай Баянхонгор аймгийн “Нисэх баг”
• М.Мөнхбат ахлагчтай Баянхонгор аймгийн “Чандмань баг”
50-54 насны ангилалд:
• Ганхуяг ахлагчтай Арвайхээр сумын “Хүлэг баг”
• М.Батбаяр ахлагчтай Арвайхээр сумын “Ялалт баг”
• П.Ганбаатар ахлагчтай Арвайхээр сумын “Ноёны 10-р баг”
40-49 насны ангилалд:
• А.Хүүхнээ ахлагчтай Арвайхээр сумын “Усан спорт, сургалтын төв баг”
• Н.Гүнсэнхорол ахлагчтай ББУлаан сумын “Сонор бүрд баг”
• Ч.Гаваа ахлагчтай Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн баг”
Тамирчид тус тус эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн тус тэмцээнд өөрийн хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж оролцсон шилдэг тамирчдыг шалгарууллаа.
Шилдгүүд:
40-49 нас:
• Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн холбон тоглогч В.Дониддэмбэрэл
50-54 нас:
• Арвайхээр сумын Хүлэг багийн хамгаалагч Ч.Дулмаа
55-59 нас:
• Арвайхээр сумын Арвайхээр багийн довтлогч СМастер Ж.Эрдэнэбат
60-64 нас:
• Хархорин сумын Ганган Орхон багийн довтлогч Ганзориг
65-аас дээш нас:
• Хархорин сумын Энэрэл багийн довтлогч СМастер С.Доржваанчиг тус тус шалгарч цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.