Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” “Цаг гаргая” аян, “Монголын тамирчдын өдөр”, Олон Улсын “Олимпын өдөр”-ийг угтсан арга хэмжээнд спортын 14 холбоо, 3 клуб, Арвайхээр сумын 13 багийн иргэдийн төлөөллүүд нийт 920 хүн хамрагдлаа. Арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ө.Жамдүдсансүм, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Сайнжаргал, Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох нар оролцлож арга хэмжээний үеэр Үндэсний бөх, Пауэрлиптинг, Таеквондо, Спиннинг, Мөрөөдөл 167, Зөв цаг бүжгийн клуб, Ахмадын хийн дасгал, Авто спортын экстрим үзүүлбэр, Шугаман бүжгийн үзүүлэх тоглолтыг зохион байгуулж иргэдэд сонирхууллаа. Идэвхтэй оролцосон аймгийн Спорт холбоод, клубүүддээ талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.