Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААМДЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД 4 ДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монголын хүүхдийн спортын VII наадам зуны спортын 23 төрлөөр Баянхонгор аймагт 2023 оны 6 дугаар сарын 19-өөс 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрллөө. Тус наадамд Өвөрхангай аймаг спортын 14 төрлөөр 128 тамирчин 16 дасгалжуулагч, 3 албаны ажилтан оролцлоо. Тэмцээний нээлтэнд Аймгийн Засаг дарга А.Ишдорж оролцож тамирчдадаа амжилт хүслээ.

1. Хүүхдийн спортын VII наадмын  хөлбөмбөгийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрчим клубын ТЭЦ-4 талбайд явагдлаа. Шигшээ тэмцээнд бүс болон дүүргээс шалгарсан 16 аймаг дүүргийн багууд 4 хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Өвөрхангай аймгийн шигшээ баг 2 дасгалжуулагч 15 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо.

         2. Хүүхдийн спортын VII наадмын  хөнгөн атлетикийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хот Налайх дүүрэгт зохион байгуулагдаж манай аймгийн 2 дасгалжуулагч 8 тамирчин оролцож 100м зайд уралдсан Г.Сумъяабазар 11.27 амжилтаар хүрэл медаль хүртлээ.

        3. Хүүхдийн спортын VII наадмын шатрын төрөл 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 2 тамирчин амжилттай оролцлоо.

            4. Хүүхдийн спортын VII наадмын чөлөөт бөхийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 2 дасгалжуулагч 11 тамирчин оролцож 46 кг жинд Ц.Энхнаран алт, -73 кг жинд Х.Сувд-Эрдэнэ алтан медаль хүртлээ.

            5. Хүүхдийн спортын VII наадмын таеквондогийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 10 тамирчин оролцож +73 кг жинд Э.Цогжавхлант алт, +63 кг жинд Ч.Отгонсүрэн мөнгө, -73 кг жинд Н.Өлзийхишиг хүрэл медаль тус тус хүртлээ.

            6. Хүүхдийн спортын VII наадмын хүндийн өргөлтийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 20 тамирчин оролцож хөвгүүдийн 55 кг жинд Б.Бямбатогтох алт, 55 кг жинд Х.Мягмарнаран хүрэл, 61 кг жинд Г.Дашдондог хүрэл, 67 кг жинд О.Мөнхдэмбэрэл хүрэл, 73 кг жинд Э.Эрдэнэбаяр мөнгө, 81 кг жинд Х.Пүрэвжаргал мөнгө, Охидын 40 кг жинд Т.Эмүжин хүрэл, 45 кг жинд Н.Доржхандмаа алт, 49 кг жинд О.Хишигцогзол алт, 55 кг жинд О.Цогзолдулам алт, 59 кг жинд Ц.Алтанцоож алт, 64 кг жинд Ц.Юмчинням алт,  71 кг жинд О.Золзаяа мөнгө, 76 кг жинд Л.Болортуяа алт, -81 кг жинд Б.Хонгорзул хүрэл, нийт 7 алт, 3 мөнгө 5 хүрэл медал хүртэн багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн сайхан амжилт үзүүллээ.

          7. Хүүхдийн спортын VII наадмын боксын төрөл 2023 оны 06 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 7 тамирчин оролцож хөвгүүдийн 44 кг жинд Б.Мөнх-Эрдэнэ хүрэл, 48 кг жинд Ж.Сэцэн хүрэл медаль тус тус хүртлээ.

             8. Хүүхдийн спортын VII наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 2 дасгалжуулагч охид хөвгүүдийн баг 8 тамирчин оролцлоо.

             9. Хүүхдийн спортын VII наадмын волейболын төрөл 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн эрэгтэй баг тамирчид, дасгалжуулагчийн хамт нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

          10. Хүүхдийн спортын VII наадмын ширээний теннисний төрөл 2023 оны 06 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 8 тамирчин оролцлоо.

                 11. Хүүхдийн спортын VII наадмын усанд сэлэлтийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 27-наас 28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 2 дасгалжуулагч 5 тамирчин оролцлоо.

            12. Хүүхдийн спортын VII наадмын жүдо бөхийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 27-наас 28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 8 тамирчин оролцлоо.

            13. Хүүхдийн спортын VII наадмын спорт бүжгийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 4 тамирчин оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

            14. Хүүхдийн спортын VII наадмын самбо бөхийн төрөл 2023 оны 06 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдаж манай аймгийн 1 дасгалжуулагч 8 тамирчин оролцлоо.

             Монголын хүүхдийн спортын VII наадамд Өвөрхангай аймгийн баг тамирчид 10 алт, 4 мөнгө, 9 хүрэл нийт 23 медаль хүртэн нэгдсэн дүнгээр 21 аймгаас шагналт 4-р байранд, 254 Ерөнхий боловсролын сургууль оролцсоноос Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургууль 2 дугаар байранд шалгарсан амжилттай оролцлоо.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.