Мэдээ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг сурталчлан таниулах, өсвөрийн тамирчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, уялдаа холбоог сайжруулах, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан суралацах, хүмүүжил төлөвшил олгох зорилгоор аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Залуусын элч” ТББайгууллагатай хамтран Спортын ордны дэргэдэх өсвөрийн тамирчдын дунд сургалт, сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Арга хэмжээнд 9 спортын төрлийн 200 тамирчин оролцож “Насанд хүрээгүй хүний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Электрон тамхины хор хөнөөл”, “Өсөлтөт сэтгэлгээ”, “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалт хамрагдаж, нийт тамирчдын дунд 15 багийн сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.