Мэдээ

СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох” судалгааг хийж байна.
Энэхүү судалгаа нь орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд, 18-64 насны иргэдийн төлөөллөөс сонгогдсон байна.
Судалгаанд нийт 7000 хүнийг хамруулж асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн 3 хэсгээс бүрдэн мэдээллийг цуглуулна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 250 иргэдээс хүйсийн тэнцвэртэй байдлаар судалгааг авч эхлээд байна.
Үүнд: 1. Асуулга судалгаа - Нас, хүйс, яс үндэс, боловсролын түвшин, гэрлэлт, ажил эрхлэлтийн байдал болон идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаарх мэдлэг, хандлага, дадал, үндсэн дасгал хөдөлгөөний идэвхийг асуумжаар тогтоох
3. Биемахбодын хэмжилт - Цусны даралт, зүрхний цохилт, биеийн өндөр, жин, бүсэлхийн тойргийг хэмжих
4. Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил - Хүний биеийн 5 чанар болох хурд, хүч, уян хатан, тэсвэр, тэнцвэрийг сорилоор тогтооно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.