“Ирээдүйн аварга” 1 дүгээр улирлын Үндэсний бөхийн барилдааныг сар шинийн баярт зориулан 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулж 11 сум, Арвайхээр сумын 4 сургууль, 3 клубын нийт 18 багийн 165 хүүхэд 7 насны ангиллаар барилдаж дүнгээ гаргалаа. Багийн нэгдсэн дүнгээр:
1-р байр
Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Авзагын хүчтэн” бөхийн дэвжээ

2-р байр
Б.Очир дасгалжуулагчтай “Хангай жудо” клуб

3-р байр
н.Лхагвадорж дасгалжуулагчтай Хужирт сумын баг тус тус шалгарлаа 

Барилдааны үеэр Арвайхээр сумын “Авзагын хүчтэн” Үндэсний бөхийн холбоо хүрэлцэн ирсэн ахмад бөхчүүд, засуул бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ









Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.